•📖 Унших хугацаа: 2 минут
Зарын байршил хүрэх маршрутыг систем автоматаар зурна
Агуулгын хураангуй
1.Шинэ функцын танилцуулга
Хэрэглэгчдийнхээ үнэт цагийг хэмнэж , зарын байршлын хайлтыг хялбар болгох, хүргэлтийн жишиг үнийг урьдчилан тооцоолоход хялбар болгохын тулд бүртгэлтэй хэрэглэгчийн хүргэлтийн хаягнаас зарын байршил хүртэлх маршрутыг автоматаар зурж , зай, хүргэлтийн жишиг үнэ, газрын зургийн мэдээлэл татаж авах, газрын зургийг маршрутын хамт png файлаар татаж авах боломжуудыг нэмлээ.
2. Автомат маршрут

- Үндсэн зарчим: Хэрэглэгчийн бүртгүүлсэн хүргэлтийн үндсэн хаяг болон одоо байгаа бодит байршлыг автоматаар илрүүлж, тухайн зарын байршил хүртэлх хамгийн дөхөм замыг газрын зураг дээр шууд зурах.
- Яаж ажилладаг вэ?
- Алхам 1: Сонирхсон зараа сонгож, зарын байршлыг харуулах газрын зургийг дэлгэнэ.
- Алхам 2: Систем таны байршлыг автоматаар таних (Location зөвшөөрөх).
- Алхам 3: Дэлгэц дээр харагдах оновчтой маршрутыг даган зорчих. Замчлалыг Google map, Apple Maps аар шууд байршил чиглүүлэгчээр замаа заалгах
3. Хэрэглэгчдэд өгөх үнэ цэнэ & Давуу талууд
- Цаг хугацаа хэмнэх: Нэмэлт хайлтын систем, газрын зураг руу шилжихдээ шууд зарын байршлыг тэмдэглэсэн тул хайлт хийх шаардлагагүй
- Хэрэглэгчийн ээлтэй туршлага (UX): Энгийн, ойлгомжтой, шууд систем дотроосоо зам заалгах товч дараад л чиглүүлэлт авах боломж.
- Нарийвчлал: Үл хөдлөх хөрөнгө, бараа бүтээгдэхүүн авах болон үйлчилгээний цэгт саадгүй хүрэх нөхцөл.
4. Анхаарах зүйлс & Нууцлал (Note & Privacy)
- Хэрвээ яг одоо байгаа байршлаасаа зам чиглүүлүүлэх бол төхөөрөмжийнхөө байршлын тохиргоог тохируулах
- Хэрэглэгчийн байршлын мэдээлэл аюулгүй зөвхөн тухайн нэвтэрсэн хэрэглэгчийн төхөөрөмж дээр л байршлыг нь холбон харуулна
5. Турших

- Шинэ функцийг яг одоо гар утсан дээрээ туршиж үзээрэй
- Нэвтрээгүй хүргэлтийн хаягийн бүртгэлгүй хэрэглэгчид маршрут харагдахгүй болохыг анхаарна уу Та шууд зам заалгах товчнуудыг дарж байршил чиглүүлэгчээр зар байршиж байгаа газар руу очих боломжтой.
- Бурзай зар платформ хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн цаашид ч шинэ боломжуудыг нэмсээр байх болно